

Канадад энэ сарын 20-26-нд болсон Ванкуверын загварын долоо хоногт Английн “Тэнгри” брэнд намар, өвлийн цуглуулгаа танилцууллаа. Монгол сарлагийн хөөврийг дэлхийд таниулж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 2014 онд Нэнси Жонсон уг брэндээ санаачилжээ.
Загварын шоуны үеэр уг брэндийн бүтээгдэхүүнүүдийг биед харшлахгүй, агаар нэвтрүүлдэг, байгалийн гаралтай, чанартай гэж онцолсон гэнэ. “Тэнгри” брэндийнхэн Монголын хангайн бүсийн 4500 өрхөөс түүхий эдээ нийлүүлж, сарлагийн хөөврөөр утас, бөс даавуу үйлдвэрлэдэг юм байна.