
Хонконгоос Улаанбаатар руу нисэж ирсэн онгоцоор их хэмжээний хар тамхи зөөж авчирсан А гэх залууг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн саатуулан шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногийн эхээр тэр эр 40 грамм “мөс”-тэй орж ирсэн аж. Нэг граммыг 10 гаруй удаа хэрэглэдэг гэж тооцохоор 40 грамм бол маш их хэмжээнд тооцогдох юм байна.
Энэ бодисыг авахдаа маш их хэмжээний мөнгө зарцуулсан гэх мэдээлэл байна. Сэжигтэн А өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдсон нэгэн бөгөөд давтан үйлдсэн гэж буруутгаж буй гэнэ. Хууль сахиулах байгууллагаас мансууруулах бодис хэрэглэгч, түүнийг борлуулагчидтай хийх тэмцлээ эрчимжүүлсэн бөгөөд хил гаалийнхан хяналтаа чангатгаж, байнга үнэрч нохой ашиглах болсон аж.