
Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгсэлд гал гарах тохиолдол цөөнгүй болов. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын байрны урд талын замд “Элит хөгжил” ХХК-ийн нийтийн тээврийн автобус өнгөрсөн баасан гаригт шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийнхан дуудлагаар очиход автобусны хөдөлгүүрийн хэсэгт гал гарсан байжээ. Азаар хэн нэгэн гэмтээгүй гэнэ.
Жолооч нарт тээврийн хэрэгсэлдээ гал унтраагуур, эмийн сантай явахыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан ч энэ нь амьдралд төдийлөн хэрэгждэггүйг энэ явдал харуулсан гэдгийг орон нутгийнхан хэллээ.