
Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувийг нь хамруулж, 1305 иргэнийг ажилтай болгожээ.
Түүнчлэн хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 6000 гаруй эцэг, эх, асран хамгаалагчийг тодорхой ажилтай, орлоготой болгосон гэнэ. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд харах 818 төвд 5275 хүүхэд хамрагдаж байгаа аж. Тэдгээр газарт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар нөхцөл байдлын үнэлгээ хийж байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төвүүдийг энэ сарын 3-наас шалгасан бол нийслэлийнх өчигдрөөс эхэлжээ. Ирэх сарын 31 хүртэл үргэлжлэх шалтгалтад “бүдэрсэн” төвүүдэд албан шаардлага хүргүүлэх гэнэ.