
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр ангийн байршлаас 10 гаруй км-ийн зайд орших Очир толгойн орчимд 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, зургаан алба хаагч эмнэлгээс гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын гурван цэргийн алба хаагч, өнөөдөр 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нар, нийт зургаан цэргийн алба хаагч эмнэлгээс гарсан байна.
Харин Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлээд байна.