
Нийслэлийн ЗДТГ, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб хамтран өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөг нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, тохирох ажилд нь зуучлах, мөн их, дээд сургууль төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээ мэдээлэл хүргэх, ажил олгогч нар шинэ залуу боловсон хүчнээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Тухайлбал, сул чөлөөтэй болон нэн шаардлагатай, хомсдолтой байгаа 2000 орчим ажлын байрандаа 70 орчим аж ахуйн нэгж хүний нөөц бүрдүүлэхээс гадна ажил хайж буй хүмүүст зориулж мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд “Маргаашийн ажилтан” сэдвээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан таниулах юм байна.