
Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус шоуны хоёрдугаар улирлын цуврал дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ням гариг бүр гарч байгаа бөгөөд өнөөдрийн ялагчаар дуучин А.Хишигдалай тодорлоо.







