
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал уржигдар өглөө зам, тээврийн осолд оржээ. Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барсан байна. Талийгаач олон жил жолоо барьсан, 50 эргэм насны хүн гэнэ. Харин Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын ажилтнуудын хамт ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.
Энэ талаар тус эмнэлгийн эмчээс лавлахад “Өчигдөр өглөө манай эмнэлэгт ирсэн. Одоо ч эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь гайгүй болсон” гэв. Осол хотын төвөөс 40 гаруй км-т буюу Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худагийн замд гарчээ.
Тэд Өвөрхангай аймагт болсон МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоод буцаж явахдаа том оврын ачааны автомашины араас мөргөсөн гэнэ. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.