
Олон нийтийн сүлжээ, фэйсбүүкээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны “Зил” хөргөгч, индүү, туухай, дөш өндөр үнээр худалдаж авна. Дотор нь байдаг улаан мөнгөн усыг хятадууд өндөр үнээр худалдаж авдаг” гэж иргэдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл цацагдах болсон.
Тэгвэл ийм зохиомол эрэлтэд итгэж, залилуулаад цагдаагийн байгууллагад хандах хүн олширчээ. Үүнээс гадна саарал мөнгөн усыг улаан өнгөтэй болгох зорилгоор будагч бодистой хольж өнгийг нь хувирган, борлуулах зөрчил гарах болж. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдийг залилуулахаас сэргийлж, мөнгөн устай харьцахгүй байхыг анхааруулав.