
Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус шоуны хоёрдугаар улирлын цуврал дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ням гариг бүр гарч байгаа бөгөөд өнөөдөр дөрөв дэх дугаараа гаргаад байна. Тэгвэл өнөөдрийн ялагчаар жүжигчин Т.Бархүү тодорч, хоёр дахь ялалтаа авлаа. Тэрбээр хамгийн анхны дугаарын ялагч болж байсан юм.