
Гадаадад зорчих иргэд ЦЕГ-ын Лавлагааны сангаас цагдаагийн тодорхойлолт авдаг. Тэгвэл энэ сарын 19-нөөс эхлэн виз мэдүүлсэн иргэд Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” худалдааны төв дэх салбараас цагдаагийн тодорхойлолт авах боломжтой болжээ.
Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут- Өлзий “Цагдаагийн тодорхойлолтыг өдөрт дунджаар 500 орчим иргэн авдаг. Иргэд урилга эсвэл, бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлэх боломжтой” гэв.