
Дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй “Исламын улс” бүлэглэлийн хоёр гишүүн Монголд орж ирсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг манай талд БНХАУ-ын Хилийн тагнуулын албаныхан өгч, эрэн сурвалжлах хүсэлт тавьжээ. Тагнуул, цагдаа, мэргэж- лийн бусад албаныхан өмнөд хөршийн талаас ирүүлсэн мэдээллийг шалгаж буй гэнэ. Хятадын хилийн тагнуулынхан “Шинжаан-Уйгараас гаралтай, Исламын улс бүлэглэлийн гишүүнээр элссэн хоёр этгээд танай улсын нутаг дэвсгэрт өөр хүний нэрээр очсон байж болзошгүй” хэмээсэн аж.