
Endemol Shine Group-ийн "Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус шоуны хоёрдугаар улирлын цуврал дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ням гариг бүр гарч байгаа бөгөөд өнөөдөр тав дахь дугаараа гаргаад байна. Тэгвэл өнөөдрийн ялагчаар С.Гантогоо тодорч, анхны ялалтаа авлаа.