
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Гэтэл өнөөдрийн хүртэл хариу ирээгүй байгаа тул Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаараа өнөөдөр MN мэдээллийн төвд 11.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.