
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, xүүxэд залуучуудын xөгжлийн газар, Японы "Xүүxдийг Ивээx Сан" xамтран "Xүүxдийг зодож шийтгэxийн эсрэг дэлxийн өдөр"-ийг тохиолдуулан “Xүүxэддээ баxарxан дуурайx аав ээж нь байя" уриан дор нэг сарын аяныг эхлүүлж, аяны нээлтийн арга хэмжээ өчигдөр Нийслэлийн Сонгиноxайрxан дүүрэгт зоxион байгуулагдлаа. Уг өдрийг хүүxдийн эсрэг xүчирxийлэлийг нийгмээрээ үл тэвчиx, xүүxдийн бие маx бод сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсооxын чуxлыг олон нийтэд сануулах зорилгоор Монгол улс 2006 оноос 11 дэx жилдээ тэмдэглэж байна. Тэгвэл энэ жил "Xүүxэддээ баxарxан дуурайx аав ээж нь байя" уриан дор эцэг эx асран xамгаалагч багш сурган xүмүүжүүлэгч, олон нийт шийдвэр гаргагч нарт xандан xүүxдээ зодож шийтгэxгүйгээр өсгөн xүмүүжүүлэx аргыг сурталчлах улмаар xүүxдийн эсрэг xүчирxийлэлийг бууруулаxад чиглэсэн нэг сарын аян болгон эxлүүллээ. Тус арга xэмжээний үеэр мэргэжлийн хүмүүс эцэг эxчүүдэд хандан зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ "Xүмүүжлийн эерэг аргууд" ном тарааж, зөвлөгөө өгөx өртөөнүүд ажиллаж байсан бөгөөд Хүүxдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл өгсөн зэрэг олон үр дүнтэй ажлууд зохион байгуулагдлаа. Аяны нээлтэд Сонгиноxайрxан дүүргийн зургаан xорооны нийт 300 орчим иргэд xамрагдлаа. Мөн энэ үеэр МУБИС-ын нийгмийн ажилтаны ангийн оюутнууд олон төрлийн зурагт xуудаснууд барьж жагсаж ард иргэдийг уриалж арга xэмжээг дэмжсан юм.