
Удахгүй болох Хүүхдийн баяртай холбогдуулан НМХГ-аас нийслэлийн есөн дүүргийн хүнсний худалдаа, үйлчилгээний газруудыг шалгаж эхэлжээ. Хэдийд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй бүтээгдэхүүн худалдах зөрчил баяр ёслолын үеэр, тэр дундаа дээрх баяраар байнга шахам гардаг юм.
Иргэд элдэв хоол, хүнсний бүтээгдэхүүнд хордож, өвдсөн гэсэн дуудлага ч эрүүл мэндийн байгууллагуудад энэ үеэр нэлээд ирдэг аж. Тиймээс хоол, хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах зорилгоор тус байгууллага хяналт шалгалт хийж буй гэнэ. Арав хоногийн турш үргэлжлэх уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаас гадна тухайн аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, иргэдэд цаг тухайд нь сэрэмжлүүлэх юм байна.