
Замын аюулгүй байдлыг хангах долоо хоногийг “Хурдаа хасаж-Амь насаа аваръя” уриан дор ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, ЗЦА хамтран зохион байгуулж байна. Уг аян Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэхийн уршиг, аюулын талаар хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн, зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилготой аж.
Энэ хүрээнд нийтийн тээврийн жолооч нарт сургалт явуулж буй бөгөөд хотоос гарах товчоонуудад хурд хэтрүүлэхээс сэргийлсэн самбар байрлуулах зэрэг арга хэмжээ авах аж.
Дэлхийд зам, тээврийн осол, гэмтлийн улмаас жилд 1.2 сая хүн амиа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэж байна. Манай улсад өнгөрсөн онд 46.712 осол гарсны 88.6 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ.