
Жил бүрийн тавдугаар сарын 31-нийг дэлхий нийтээрээ “Тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. Тэгвэл НЭМҮТ-ийнхөн өчигдрөөс “Тамхинд үгүй гэж хэлье” уриатай аян өрнүүлж эхэллээ. Эрүүл мэнд, эдийн засагт учруулах тамхины хор уршгийг сурталчилсан олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Манай улсын хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэнэ.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд болон өсвөр үеийнхэн ийм “хор”-нд ихээхэн татагдах болсныг мэргэжилтнүүд онцлов. Тухайлбал, судалгаагаар 20 эмэгтэй тумын нэг нь тамхи татдаг, таван хүүхэд тутмын гурав нь татаж үзсэн нь тогтоогдсон байна. Тиймээс мэргэжилтнүүд ерөнхий боловсролын сурагчдад тамхины талаар зүй зохистой мэдлэг олгоход анхаарахаар болов.