
Ахмад настны тухай хуулийн хүрээнд энэ оны хоёрдугаар сарын 20-ноос “Насны хишиг” олгож эхэлсэн. Цагаан сарын өмнө 114.434 ахмад “Насны хишиг”-ээ авсан бол хоёр дахь удаагийн тэтгэмжийг Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор болжээ. Тодруулбал, “Насны хишиг”-ийг ирэх сарын 25-наас олгох бөгөөд 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Жилд хоёр удаа олгох уг тэтгэмжийг 65-69 настай ахмадад 50, 70-79 настай буурлуудад 80 мянган төгрөгөөр тооцон өгөх бол 80-89 настайд 150, 90-ээс дээш настанд 250 мянган төгрөг олгоно. Цагаан сарын өмнө тэтгэмжээ авч амжаагүй ахмадуудад хамтад нь олгох аж.