
Индонезийн Ачех мужид ижил хүйстэн хоёр залууг олны өмнө тус бүр 85 саваадав. Тэд 20, 23 настай гэнэ. Цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийж байгаад тэднийг илрүүлжээ. Хууль сахиулагчдыг гэрт нь ороход залуус нэг оронд байсан аж. Исламын хууль үйлчилдэг Ачех мужид нь ижил хүйстнийг хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Энэ нь ийм харилцаатай хүмүүсийг олны өмнө шийтгэсэн анхны тохиолдол гэнэ. Нэгэн сүмийн өмнөх талбайд болсон шийтгэх ажиллагааг олон хүн үзжээ.
Ижил хүйстнүүд цугладаг саунаас 140 гаруй хүнийг баривчилснаа Индонезийн Цагдаагийн газар даваа гаригт мэдээлсэн байна.