
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код олон оронд зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртөөд байгаа. Хэдийгээр манай улсад ийм халдлага болоогүй гэж мэдээлж буй ч төрийн зарим байгууллагын компьютер золиос болсон тухай баттай эх сурвалжууд хэллээ.
Хэдийгээр ихэд нууцалж буй ч ОБЕГ-ын сервер уг вирусийн халдлагын золиос болсон гэнэ. Тус газрын цахим сүлжээ хакерын элдэв халдлагад өртөх магадлал хамгийн өндөртэй талаар өнгөрсөн сард ХСИС-д болсон “Төрийн мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт уулзалтын үеэр яригдсан юм билээ.
Учир нь тус газрын алба хаагчид цахим сүлжээгээрээ тоглоом тоглодог нь эрсдэлтэйд тооцогдож байсан бөгөөд үүнийгээ засаж залруулаагүй байснаас “WannaCrypt0r”-ын халдлагад өртсөн бололтой.