
Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аян орон даяар явагдаж байна. М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ зургадугаар сарын 15-ны дотор БНСУ-ын "Ханган сү" эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тус аянд нэгдэж өнөөдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчид нэг өдрийн цалин буюу зургаан сая төгрөгийн хандив өргөсөн байна. Ийнхүү олон нийтийн санаачилгаар эхлүүлсэн хандивын аяны хүрээнд одоогийн байдлаар 30 гаруй сая төгрөг цуглаад байгаа гэнэ.