
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш буюу 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр, 2017 оны зургадугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.