
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/63 тушаалаар “Улсын нөөцийн бараа, материалын нэр төрлийг шинэчлэн тогтоох” ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд хуралдлаа.
Уг хуралд ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Гамшиг судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалал, Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухаан, технологийн сан болон ХСИС-ийн эрдэмтэд оролцов.
Хурлаар улсын нөөцөд авах бараа, материалын жагсаалтад монгол эрдэмтдийн гаргасан эм био бэлдмэл, эрдэс, тэжээлийн нэр, төрлийг оруулах талаар хэлэлцэж, уг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.