
“Т.У.С солюшн” ХХК нь анх 1997 онд “Майн Инфо” ХХК /Mine Info/-ийг байгуулан геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад мэргэжлийн болон хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, бизнесийн мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Үйл ажиллагаагаа бизнесийн олон салбарт тэлэн явуулах зорилгоор 10 гаруй охин, хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” группын үүсгэн байгуулж 20 жил ажилласан.
2016 онд группынхээ бүтцэд өөрчлөлт хийж “Гүнд Инвестмент” ХХК хөрөнгө оруулалтын холдинг компани болгон зохион байгуулсан юм. Холдингийн бүрэлдэхүүнд “Т.У.С солюшн” ХХК зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулж өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн онол дээр тулгуурлан гаргасан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх ТУС шийдлийг танд санал болгож байна.
Т.У.С шийдэл гэж юу вэ?
TУС /Тохируулагатай Угсардаг Систем/ шийдэл нь онол, практикт тулгуурлан тодорхойлсон хэвийн үйл ажиллагаатай байгууллагын жишиг загвар ба танай байгууллагыг уг загвартай харьцуулж шаардлагатай хэмжүүр болон бодит өгөгдлүүдийг бий болгосоны үндсэн дээр эрүүл мэндийг тань оношлох, улмаар түүнийг бэхжүүлэх үйлчилгээ юм.

Т.У.С үйлчилгээний өвөрмөц шийдлүүд
Үйл ажиллагааны төрөл, өмчлөлийн хэлбэрээс үл хамааран ямар ч байгууллага ТУС үйлчилгээгээр эрүүл мэндээ оношлох, бэхжүүлэх боломжтой.
Онол, практикийн хослол дээр суурилж хөгжүүлсэн системийн загварыг ашигласан.
Байгууллагын эрүүл мэндийн төлөв байдлыг тоон хэлбэрт оруулан шинжлэх ТУС 25 шинжилгээний аргачлалыг боловсруулсан.
Байгууллагад тулгараад байгаа асуудлын суурь шалтгааныг богино хугацаанд, алдаагүй оношлох боломжтой.
Байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг ажилтнуудын хийж буй ажлын гүйцэтгэлээр нь бус зорилгод чиглэсэн цогц үүргүүдийн гүйцэтгэлээр тодорхойлдог

Байгууллагын үйл ажиллагааны үр дүн ба гүйцэтгэлийг тус тусад нь тоон үзүүлэлтээр хэмждэг.

Байгууллагын үйл ажиллагааны үр дүн болоод ажилтан бүрийн үүргийн гүйцэтгэл дээр үндэслэсэн цалин хөлсний хосолсон тогтолцоотой болгоно.
Байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан, нотлогдсон өгөгдлүүдийг бий болгон ашиглаж байгууллагын үйл ажиллагаанд байнгын мониторинг болон сайжруулалт хийх боломжтой.
Т.У.С үйлчилгээний үе шатууд

|
1 Системийн төлөв байдлыг шинжлэх, гүйцэтгэлд онош тавих |
2 Эмчилгээний төлөвлөгөө боловсруулах |
3 Тухайн системд нийцсэн шийдлүүдийг боловсруулах |
4 Шийдлүүдийг нэвтрүүлэх, системийн үйл ажиллагаанд мониторинг хийх |
5 Өөрчлөлтийн мониторинг хийх ба шийдлүүдээ сайжруулах |
МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДСАНААР ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР
ДАРААХ ЧИГ ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРНА:
Хэрэглэгч, ажилтан, нөөц бүрдүүлэгч/хувьцаа эзэмшигчид нэгдмэл зорилготой болно.
Нэгжүүдийн хоорондын ажил, чиг үүргийн уялдаа холбоо сайжирна.
Гадаад орчинд дасан зохицох чадвартай болно.
Байгууллага нь өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж чаддаг болно.
|
|
|
|
|
|
Бүтээгдэхүүн, үйлчилгээний нээлтийн арга хэмжээ 2017 оны 6-р сарын 9-ны өдөр 19:00 цагаас Holiday Inn зочид буудалд болно. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@tussolution.mn хаягаар болон 7014-9761 утсаар лавлана уу.
