
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдож, сайд Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. БСШУСЯ-ны зарим ажилтан Төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллаж чадахгүй хэмээн мэдэгдээд буй.
Ийнхүү “толгойгүй” шахам болсон тус салбарын сайдыг яаралтай нөхөн томилох шаардлагатай байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан “эзэнтэй” болгох сураг байна. БСШУС-ын сайдад Т.Ганди, Д.Бадарч нарын нэр дуулдаж байгаагаас Д.Бадарч нь илүү бодитой бололтой.
ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн секторын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны салбар хариуцсан захирлаар ажилладаг Д.Бадарч эх орондоо ирээд буй бөгөөд түүнийг сайд болгохоор дуудаж авчирсан гэсэн яриа байна. Д.Бадарч өмнө нь ШУТИС-ийн захирал, ЮНЕСКО-гийн ОХУ-д суугаа байнгын төлөөлөгч, Москва дахь Бүсийн товчооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор цолтой хүн юм.