
ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвөөс санаачлан ХХААХҮЯ болон Эдийн засгийн сургуультай хамтран “Мах үйлдвэрлэл, экспорт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Монгол малын махны чанар, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, үйлдвэрлэл, экспортын талаарх төрийн бодлого, түүний хэрэгжилтийн тухай олон илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцлаа.
Мал сүрэгт үхрийн тоо буурах хандлагатай байгаа учраас нэмэгдүүлэхийн чухлыг тэд онцлов. Мөн жилд дунджаар амьдын жингээр 872, нядалгааны жингээр 434 мянган тонн мах үйлдвэрлэх боломжтой бөгөөд нийтэд биш, тансаг хэрэглээнд зориулсан мах үйлдвэрлэж, экспортлох хэрэгтэй гэв.
Мах үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх талаар төрийн зүгээс анхаарал хандуулж, үндсэн хөтөлбөрүүдэд тодорхой зорилт дэвшүүлсэн ч тэдгээрийг хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого, арга, хөшүүрэг тодорхой бус байгааг шүүмжилсэн.