
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар ажиллана.
Тэрбээр “Энэ жил өнгөрсөн жилийнхээс илүү сайхан зүйл хүмүүст үзүүлэхийг хичээж байна. Наадмын нээлтийн бэлтгэл 50 хувьтай явж байна. Монголчууд бид ардын аман зохиол, үлгэр домог арвинтай ард түмэн. Тиймээс энэ жилийн наадмын нээлт, хаалт домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна” хэмээв.
Үндэсний их баяр наадмын нээлт есөн үзэгдлээс бүрдэх бөгөөд нийт 80 минут үргэлжлэх юм.