
Америкийн судлаачид олон улсын хэмжээнд явуулсан санал асуулгаараа хүмүүс ямар өнгөнд дуртай байдгийг тодруулжээ. Ингэхэд олонх хүн номин ногоондуу завсрын өнгийг хамгийн тааламжтай хэмээн хариулжээ. Учир нь тийм өнгө нүдэнд амархан тусахын зэрэгцээ сэтгэлд таатай, тайвшруулах, эерэг нөлөө үзүүлдэг аж. Үүнээс үүдэн судлаачид тухайн өнгийг маррс грийн хэмээн нэрлэсэн байна. Сэтгэл судлаачдын мэдээлснээр энэ өнгө нь ногоон өнгөнүүдийн хамгийн төгс зохилдлого юм байна.