
Долдугаар сарын 21. Өнөөдөр Билгийн тооллын 28. Идэр барилдлагатай шарагчин тахиа өдөр. Өглөө нар 06.15 минутанд мандан, орой 21.42 минутанд жаргана.
Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эв эеээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, гараг од тахих, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Мал агтлахад, хурал зөвлөгөөн хийх, зүүн зүгт одох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, бич, хонь, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл гарна. Чих, шагай, нууцын орондоо мэс бүү хүргэ.