
Долдугаар сарын 22. Өнөөдөр Билгийн тооллын 29. Үл тохирох барилдлагатай цагаан нохой өдөр. Өглөө нар 06.16 минутанд мандан, орой 21.41 минутанд жаргана.
Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, ажилчин авах, номын ван лүн авах, нүүдэл суудалд хийх, угаал үйлдэх, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлэнд сайн. Урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож хийморь доройтно. Толгой, өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ.