
Долдугаар сарын 23. Өнөөдөр Билгийн тооллын 30. Арвидах барилдлагатай цагаагчин гахай өдөр. Өглөө нар 06.17 минутанд мандан, орой 21.40 минутанд жаргана.
Уг өдөр туулай, хонь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал, сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, номын хурим хийх, гөлөг тэжээх, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой. Үсээ засуулбал өлзий буян ирнэ. Мэснээс болгоомжил.