
Долдугаар сарын 24. Өнөөдөр Билгийн тооллын 1. Рашаан барилдлагатай хар хулгана өдөр. Өглөө нар 06.19 минутанд мандан, орой 21.38 минутанд жаргана.
Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, хүүхэд үрчлэн авах, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн эрхий хуруундаа мэс бүү хүргэ.