
Долдугаар сарын 25. Мягмар гариг. Өнөөдөр Билгийн тооллын 2. Арвидах барилдлагатай харагчин үхэр өдөр. Өглөө нар 06:20 минутанд мандан, орой 21.37 минутанд жаргана.
Уг өдөр могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, мал арилжаалах, лус тахих, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ.