
Долдугаар сарын 26. Лхагва гариг. Өнөөдөр Билгийн тооллын 3, Үхэх барилдлагатай хөх бар өдөр. Өглөө нар 06.21 минутанд мандан, орой 21.36 минутанд жаргана.
Уг өдөр нохой жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр адгуус мал нядлах, хот тосгоны суурь тавих, хараал зүхлийг дарах, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Эм найруулах, золиг гаргах, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу. Тэрсүүд өдөр.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал эд малаар баян болно. Хас бөгсөндөө мэс бүү хүргэ.