Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

 Таван жилд 12 дээд амжилт

Олимпын хошой аварга, тулгууртай харайгч А.Дюплантис Шведийн Стокхольм хотод болсон Алмаазан лигийн ээлжит гараанд дэлхийн дээд амжилт тогтоолоо.
2025-06-21

Караокег технологийн ололт хэмээн IEEE үнэлэв

Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж.
2025-06-21

Нислэгтэй аяллын үнэ 330 мянган төгрөгөөс эхэлж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна.
2025-06-21

Хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг “Сэлбэ” рүү нүүлгэн шилжүүллээ

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн барилгын хэсэгт иж бүрэн засвар хийж буйтай холбоотой¬гоор хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгуудыг энэ сарын 6-наас эхлэн “Сэлбэ” эмнэлэгт шилжүүлжээ. Тодруулбал, хими болон хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэн эмчлүү¬лэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болох “Сэлбэ”-д нүүлгэн шилжүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлж буй аж.
2025-06-21

“Юу ч бодохгүй үед тархи амарч байдаг”

“Юу ч бодохгүй үед тархи амарч байдаг”
2025-06-21

ФОТО: Tae Yang энэ үдэш хитийн хит 10 дуугаа дуулна

Өмнөд Солонгосын алдарт дуучин, BIGBANG хамтлагийн гишүүн бөгөөд соло уран бүтээлчийн хувьд ч ихээхэн амжилттай яваа Tae Yang Монголд ирлээ. Олон улсын хэвлэлүүд түүний талаар дараах онцлох зүйлсийг байнга дурддаг.
2025-06-21

Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж болохгүй, улаанбурханаас хамгааалах гол зүйл бол вакцин гэв

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй, нас баралтууд бүртгэгдэж буйтай холбогдуулан өнөөдөр /2025.06.20/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж тус өвчний өнөөгийн нөхцөл байдал, дэгдэлтийн хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, эндэгдлийн шалтгаан зэрэгтэй танилцаж, эрчимт эмчилгээний тасаг болон хүлээн авах хэсэгт ажиллаа.
2025-06-20

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2025-06-20

Монгол, Орос улсууд цаашид иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулахыг онцлов

Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.
2025-06-20

ТАНИЛЦ: Санд нарын багцаас хэмнэх 535.9 тэрбумын задаргаа

Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан боловч гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээний санхүүжилтийг хэмнэлтэд тоооцох тухай тогтоолын төслийг танилцуулсан. 
2025-06-20

"Азийн Аваргууд" олон улсын тэмцээний хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Улаан-Үүд хотноо 06 сарын 19-22-нд болж буй “Азийн аваргууд” олон улсын спортын хутга шидэлтийн тэмцээний 12 - 13 насны ангилалд Мөнхтүвшингийн Энхдөл нь 3 метрийн зайн тэмцээнд 8 тамирчны хамт орж, 10 цуврал шидэлт гүйцэтгэн, нийтдээ 445 оноо авч, сүүлийн шидэлтийн дүнгээр оноо тэнцсэн өрсөлдөгчөө давамгайлан 3 дугаар байрт шалгаран, хүрэл медалийн болзол хангалаа.
2025-06-20

Хавтгайрсан халамжийг далимдуулж хөрөнгө завшсан албан тушаалтнууд торгуулаад өнгөрөв

Аймаг, дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэс бол нэрнээсээ эхлээд халамжийн үйлчилгээг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд хүргэх үүрэгтэй байгууллага. Ийм атал дарга нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ урвуулж, Халамжийн сангаас хөрөнгийг нь завшдаг, танил талдаа өгдөг, өөрсдөө хувь хүртэх явдал гарсаар байна.
2025-06-20

Монгол Улсаас БНХАУ-д хийж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд, тогтвортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсаас БНХАУ-д хийж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд, тогтвортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо
2025-06-20

Одонгийн “хэргүүд”

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн Хүндэт легионы болон “Гавьяа байгуулсны төлөө” одонгуудыг хурааж авахаар болсон нь 1945 оноос хойших анхны ийм тохиолдол аж. Авлигын хэргээр Ерөнхийлөгч асанд нэг жил хорих шийтгэл оноосон нь ийм шийдвэр гаргах шалтгаан болжээ. Түүнд дурдсанаар уг шийдвэр үүнээс 10 хоногийн өмнө батлагджээ. Тэгээд 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс Саркози шагналуудын эзэн байхаа болов. Түүнд Хүндэт легионы одонг 2004 онд хүртээсэн юм байна.
2025-06-20

Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ. 
2025-06-20

Дэлхийн цаг уурын байгууллага байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэжээ

Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) олон улсын хэмжээнд прогноз, судалгаа хийхэд ашигладаг байнгын ажиглалтын 20 станцыг албан ёсоор бүртгэж, хяналтын сүлжээгээ өргөтгөснөө мэдээлэв. Ингэснээр уур амьсгал, агаарын температурын өөрчлөлт, хур тунадасны хэлбэлзэл, гидрологи, далайн усны түвшин, ган, зуд зэрэг байгалийн гамшигт, эрсдэлт үзэгдлийн давтамжийг урт хугацаанд, тасралтгүй, өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, Дэлхийн цаг уурын байгууллагын системд нийлүүлдэг томоохон станцын тоо 475 болсон гэнэ.
2025-06-20

Сар бүр иргэдийн асуултад хариулах хуулиа хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас шаардав

Монгол Улсын Үндсэн хуульд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Энэ зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилгоор D.parliament цахим платформыг 2022 онд нэвтрүүлж, хууль тогтоох үйл явцад иргэд санал өгөх, асуулт тавих боломжтой болсон юм.
2025-06-20

“Рио тинто” 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо

Уул уурхайн томоохон компани “Рио тинто” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн зардал, хугацаа хойшилсонтой холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 19-нд мэдээллээ.
2025-06-20