Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан боловч гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээний санхүүжилтийг хэмнэлтэд тоооцох тухай тогтоолын төслийг танилцуулсан.
Уг хэмнэлтэд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцож бна.