Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна. Түүнчлэн тусгай зориулалтын болон төрсөн өдөр, баяр ёслолд зориулсан нислэгтэй аяллыг ч хөтөлбөртөө багтаажээ. Маршрутаас нь хамаараад нислэгийн үргэлж¬лэх хугацаа харилцан адилгүй бөгөөд дунджаар 20-60 минут. Тэрэлж, Туулын бэлчирт хүрэх 20 минутын аяллын үнэ дотоодын жуулчдад 330 орчим мянган төгрөг бол гадаадын иргэдэд 120 ам.доллар буюу 430 гаруй мянган төгрөг байна. Харин Улаанбаатар хоттой танилцах 60 минутын аяллыг гадаадын иргэдэд 1.2 сая, дотоодынход 900 орчим мянган төгрөгөөр санал болгож буй аж. Төрсөн өдрийн захиалгат нислэгийн үнэ 20 минут нь 350-460, тусгай зориулалтынх 60 минут нь 1.2-1.8 сая төгрөгийн ханштай гэнэ.
Ж.Сувд