Хууль, дүрэмгүй сүм хийдүүд
Аглаг бүтээлийн хийдийн үйл ажиллагааг хэн, хэрхэн цааш нь үргэлжлүүлэх вэ гэх асуудал сөхөгдөхийн зэрэгцээ шашин номын үйл хэргийг тасалдуулах вий гэх санаа зовнил сүсэгтэн олны сэтгэлийг чилээх болжээ. Бурханч лам Г.Пүрэвбат тэнгэрт дэвшсэнээс жилийн дараа буюу өдгөө тухайн сүм хийдийгөмчлөх, эзэмших эрхийн асуудал олон нийтийн анхааралд өртөж, гэр бүлийнхэн нь болон шавь нар, хийдийн Удирдах зөвлөлийн гишүүдийн ярилцлага, мэдэгдэл хэвлэлээр хөвөрч байна.
2025-07-31
Нийслэлийнхэн түүхэн дурсгалт газар болох Богд хааны зуны ордноо хамгаалах үүргээ умартав
Богд хааны ордон музейн салбар түүхэн дурсгалт барилга болох Богд хааны улаан ордны үлдэц Хайстай лаврин зуны ордонтой залгуулан хууль бусаар барилга барьж, газрын өмчлөх эрхийг нийслэлээс олгожээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлээс түүхэн дурсгалт газраа хамгаалах үүрэгтэй байтал, хамгаалаагүй харин ч давуу байдлаа ашиглан хууль бусаар газар олгосон байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас иргэн О.Баасандоржид 2023 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус газрын залгаа талбайд 700 м.кв талбайг өмчлөхөөр олгосон байна.
2025-07-29
СӨХ нь хүчрээгүй оршин суугчдыг хуулиар хүмүүжүүлэх оролдлого
“Монголчууд хэзээ нэг жинхэнэ утгаараа хотжих юм бол доо. Нийтийн эрх ашгийн үүднээс ямар ч шаардлага тавьсан оршин суугчид хүлээж авдаггүй. Зөвхөн хар амиа л боддог. Ямар нэг асуудал гарахаар хамгийн түрүүнд СӨХ руу дайрч, чичлэх хэрнээ өөрсдөө үүрэг, хариуцлагаа огт ухамсарладаггүй” хэмээн “Нарлаг өргөө” СӨХ-ны гүйцэтгэх захирал халаглан ярилаа. Төв цэнгэлдэх орчмын энэхүү хотхон дөрвөн блок бүхий нийт 252 айлынх, найман цахилгаан шаттай хэрнээ лифтчингүй, дундаа хоёр цэвэрлэгчтэй, контор нь хаа байсан Шар хаданд байрладаг гэхчлэн асуудал ихтэй. Гэвч энэ бүх асуудлын дотроос хамгийн хэцүү нь оршин суугчдын амин хувиа хичээсэн хандлага, түрээслэгчдийн “хоноцын” сэтгэл гэнэ.
2025-07-29
Идсэн хоолондоо улсаараа хордсоор байхуу
Хүүхдийн зуслан, амралт, сувиллын газруудад сүүлийн үед хоолны хордлого шил дараалан гарч, олон хүүхэд, залуус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. Үүний улмаас эцэг, эхчүүд хүүхдээ зусланд, настай аав, ээжийгээ амралт, сувиллын газарт явуулахаас халшрах болжээ. Амраах гэж явуулсан биш, идсэн хоолондоо хордоод, эм, тариа болоод ирэхээр ямар хэрэг байх билээ.
2025-07-29
“Тэрбум мод”-ны тоо гүйцээх хийрхэл
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач, доктор С.Амгаланбаатар “Монголчууд модны экологийн үнэ цэн, үйлчлэлийг их ярьдаг. Нэг ширхэг мод амьдралынхаа туршид төдөн сая төгрөгөөр үнэлэгдэхүйц хүчилтөрөгч ялгаруулж, төчнөөн хэмжээний усыг эргэлтэд оруулна гэхчлэн маш нарийн тооцоо, статистик дурдаад, бие биедээ мод тарихыг дуу нэгтэй уриалдаг. Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш. Мод ийм их хэмжээний үйлчлэл үзүүлэхийн тулд эхлээд амжилттай ургах, дараа нь урт удаан амьдрах ёстой. Үүний тулд эхний жилүүдэд тасралтгүй арчилж, бөөцийлөх шаардлагатай, мөн тэр хэмжээгээр “их”-ийг өгөх ёстой. Бид “Мод бол ус цэвэршүүлэгч, үйлдвэрлэгч” гэдэг. Гэхдээ тэр амьдралынхаа эхний үеүдэд ус хэрэглэгч гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хаа хамаагүй, таарсан газартаа мод, бут тарих нь үр дүнгүй. Аливаа газарт мод тарихдаа анхаарах хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт, усны хангамж, хоёрдугаарт, бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлог” хэмээн анхааруулж, захиж байв.
2025-07-28
Бөөрөнхий улстөр
Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсныхоо дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амьдарч буй гэх. Ямартай ч үүнээс хойш тэрбээр чуулганы хуралдаандаа суусангүй, ард түмнийг төлөөлөх гишүүний үндсэн ажлаа хийсэнгүй. Тэр зуурт АТГ түүний хүү О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэрийг шалгав. Эцгийнх нь биш шүү. Уг нь Л.Оюун-Эрдэнийн жилийн орлогоос давсан мөнгийг хүү нь нэг өдөрт найз бүсгүйдээ зарцуулсан, үүний эх үүсвэр авлигынх мөн үү, үгүй юү гэдгийг л шалгахыг олон нийт шаардсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асны хөрөнгө, орлогыг хамтад нь шалгаач гэсэн.
2025-07-28
Хар тамхины хяналт шалгалтын үеэр залуусын дунд танил болсон хүмүүс ч баригджээ
Засгийн газрын тэргүүн гэнэт ухаан оров уу, яав. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай алба байгуулж, чадавхжуулах, гадаад улсын энэ төрлийн байгууллагатай хамтран ажиллах талаар Засгийн газрын хуралдаанаар ярьж, холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгөв. Уг нь Засгийн газар хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр гэгчээ олигтойхон мөрдүүлж, хил, гаалийн хяналт шалгалт, тоног төхөөрөмжөө сайжруулахад чиглэсэн санхүү, хөрөнгө мөнгөө түргэн шуурхай шийдвэрлэж, донтогчдыг эмчлэх төв байгуулчихсан бол өдийд ингэж тусгай алба байгуулна гэж ярьж суухгүй байсан биз.
2025-07-28
Нэгдэлд бус, задралд замчлах нутгийн зөвлөл
“Нутгийн зөвлөл” гэсэн нэршилтэй байгууллагууд 1990-ээд оны эхэн үеэс үүссэн бөгөөд өдгөө Монголд 21 аймаг, 330 сум бүр томоохон хот суурин газарт төлөөлөл бүхий өөрийн гэсэн нутгийн зөвлөлтэй. Нэг сумаас л гэхэд хэд хэдэн хот, суурин газарт зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж буй нутгийн зөвлөл байдгаас харахад энэхүү албан бус сүлжээний бараг хязгааргүй гэж хэлж болохоор “нийгмийн сүлжээний матриц” үүсэх боломжтой байна” хэмээн антропологич Ш.Туяагийн “Нутгийн зөвлөл ба албан бус улс төрийн хүч” судалгаанд онцолжээ.
2025-07-25
Увсын тариаланчууд 12 хүүхдийн амиар наадах шахав
Аймаг, сумуудын ойн баяр хавтгайрч, зохион байгуулалт нь задгайрч, тэр хэрээр аюулгүй байдал нь алдагдсаныг Увсын Тариалан сумын 100 жилийн наадам гэрчлэв. Тус сумын түүхт ойн баяр энэ сарын 21, 22нд болсон бөгөөд нийт 10 насны 350 орчим морийг 80 гаруй уралдаанч хүүхэд хурдлуулсан байна. Энэ үеэр 12 хүүхэд мориноос унаж бэртжээ. Тэдний найм нь соёолон насны морьдын уралдааны үеэр унасныг албаныхан хэлсэн. Учрыг тодруултал 48 соёолон гараанаас гарахад зам чиглүүлж хөтлөх үүрэгтэй комиссынхны машин эхэнд нь яваагүй аж. Үүнээс болоод гарааны зурхайгаас дөнгөж 500 метрийн зайд морьд үргэлжилсэн том гуу жалганд бүдэрцгээж, олон хүүхэд унасан харамсалтай үйл явдал болжээ. Өөрөөр хэлбэл, Увсын тариаланчууд 12 хүүхдийн амиар наадах шахаж.
2025-07-25
Түр амс хийхийн өмнөх ба дараах улстөр
УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15- нд нээхээр болжээ. УИХ-ын тухай хуулийн 17.1-ийн дагуу уг чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг байсныг ийнхүү 15 хоногоор наашлуулсан байх нь. Хаврын чуулганыг наадмын өмнө хаахтай зэрэгцээд намрынхаа бэлтгэл ажилд орсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна лээ. Мөн хаврын чуулганы төгсгөлд олон хууль “бөөндөн” батлав.
2025-07-24
“Багануур” ХК-ийг багалзуурдах ажиллагааг Ц.Сандаг-Очир санаачилсан уу
“Багануурын уурхайн үйл ажиллагаа нэг минут зогсоход л Улаанбаатар хот гал алдана. Тиймээс “Багануур” ХК-ийн олон жил хуримтлагдсан алдагдлыг бууруулах, уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө би тууштай ажиллана” хэмээсээр УИХ-ын хоёр ч сонгуульд ялалт байгуулсан Ц.Сандаг-Очир гишүүн 1200 орчим уурхайчны итгэлийг хөсөрдүүлж орхив.
2025-07-23
Амлалт, алга ташилтад бялуурч, ач холбогдол нь бүдгэрсэн эдийн засгийн форум
“Монголын эдийн засгийн форум” гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлэх гарааны шинэ цэг, тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдлаа хэлэлцэн шийдвэрлэх чөлөөт индэр болсоор өнөөдрийг хүрлээ” хэмээн уг арга хэмжээг зохион байгуулагчид сүржин гэгч нь тодотгодог. Харин энэ сарын 8, 9-нд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн форум эл арга хэмжээ жилээс жилд дэндүү нүсэр, үр дүнд бус, өнгөц хэлбэрт илүү анхаарсан “гялгар” болж байгааг батлан харуулсан юм.
2025-07-22
Ипотекийн зээлтэй иргэдийг хоёрхон компанийн “хоол болгох” нь
Ипотекийн зээл бол дундаж амьдралтай өрх, гэр бүлүүдэд ус, агаар мэт хэрэгтэй, утаанаас ангижрах зорилготой улс орны хувьд ч хумьж болохгүй бодлого. Гэвч сүүлийн жилүүдэд ипотек тойрсон маапаан, арилжааны банкнуудын хүлээгдэл, залхаан цээрлүүлэлт утгаа алдаж, иргэдийн стресс бухимдлын гол шалтгааны нэг болоод буй. Ипотекийн зээл горилогчдын зовлон зүдгүүр багадаагүй атал дахиад нэг нэрмээс, санхүүгийн дарамт иргэдийн нуруунд үүрүүлэх болсон нь даатгалын шинэ журам юм.
2025-07-22
Шинэ арслан, гарьд, мэргэн, түрүүгээр магнай тэнийлгэсэн наадам
Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам ид хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарьдтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих юмтай байлаа.
2025-07-21
Асаргаа, эмчилгээнээс адлагдсан ахмадууд
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувийг ахмад настан эзэлж байна. Ахмад настны тухай хуульд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад хэмээн тодорхойлж буй. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд манай улсад 55, түүнээс дээш настай нийт 476 653 хүн бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эсрэгээрээ ахмад настны эгнээ тэлж буй. Ахмад үеийнхний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, сэтгэл зүйн асуудалд анхаарах цаг болсныг илтгэсээр. Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад 60, түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 байсан бол 2030 онд 11.9, 2050 он гэхэд 21.1-т хүрэх магадлалтай байгааг “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” 2022 оны судалгааны тайланд дурджээ. Энэ хэрээр нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарынхан хүндхэн ачаа үүрэх нь.
2025-07-21
Наадмын тасалбар 4-6 дахин үнэд орж, хуушуурын зөвшөөрөл бизнес болов
Гурван сая гаруйхан хүн амтай монголчууд үндэ сний их баяр наадмаа хэрүүл тэмцэлгүй, маргаан, найраагүй тэмдэглэчхэж чадахгүй өдий хүрлээ. Жилийн жилд л наадмын нээ лт, хаалтын ёслолын тасалбарыг дамлан худалддаг. Өнөө жил ч хэвээрээ. Фэйсбүүкт өчнөөн мянган гишүүнтэй, “Наадмын тасалбар авна, зарна” гэх группүүдэд шагийн худалдаа өдгөө ид өрнөж байна. Уг нь наадмын нээлтийн болон бөхийн барилдаан, бусад үзвэрийн тасалбарыг энэ сарын 1-нээс цахимаар худалдсан. Үдшийн баярын тоглолтын тасалбарыг ч иргэд захиалан авах ёстой байв.
2025-07-10
Улсын сургуулиудыг эцээж, хувийнхныг “угжих” эсэргүү бодлого
Монголд эдүгээ баян, хоосны ялгаа, тэгш бус байдал хамгийн их гаарсан салбар бол боловсрол. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудад тэгш бус байдал бий болоод олон он элээв. Боловсролын хүртээмжгүй байдал яагаад ингэтлээ газар авав гэдгийг нийтээр мэддэг хэрнээ үүнтэй эвлэрсэн нь харамсалтай. Энэ бүхэн боловсрол төлбөртэй болж, хэн дуртай нь үнэ тогтоодог болсонтой шууд холбоотой шүү дээ. Төрийн унхиагүй, харалган бодлого, шийдвэрийн нөгөө талд хувийн хэвшлийнхэн боловсролыг хэдийн бизнес болгож, зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд л чанартай боловсрол эзэмшдэг харгис нийгмийг бүтээчихсэн.
2025-07-09