Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
9 цаг 41 мин

183 аж ахуйн нэгжид ус ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулжээ

Усны тухай хуулийн 28.4-т заасны дагуу хоногт 100 шоо метрээс их ус зарцуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах нөөцийн дүгнэлт гаргадаг. Үүнд Усны газар хяналт тавин ажилладаг. Тэгвэл 2025 онд уул уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг салбарын 183 аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглуулах дүгнэлт шинээр гаргасныг Усны газраас өчигдөр мэдээллээ. Дүгнэлтийн дагуу эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрт 132.3 тэрбум төгрөг ногдуулсан байна.
9 цаг 45 мин

Э.Цэлмэг, Я.Батжаргал нар Азийн аварга боллоо

Туркийн Истанбул хотод үргэлжилж буй насанд хүрэгчдийн классик (сонгодог) пауэрлифтингийн Азийн АШТ-д манай улсын баг хүч сорьж байна. Тэднээс М1 ангиллын 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн холбооны шигшээ багын тамирчин ОУХМ Э.Цэлмэг штангтай суултад 272.5 кг-ыг өргөж, хэвтээ шахалтад 180 кг-ыг шахан алтан медаль хүртсэн бол газраас таталтынхад 295 кг-ыг татаж нийлбэр дүнгээр 747.5 кг-ыг өргөснөөр тивийн аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж, Ш.Сапар М1 ангиллын 120, Д.Ганбат М2 ангилалд мөн 120 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв.
10 цаг 15 мин

Японд газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлажээ

Япон Улсын зүүн хойд хэсэгт уржигдар 23.15 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 30 гаруй хүн гэмтэж, Аомори мужийн 2700 орчим айл өрх цахилгаангүй болжээ. Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Аомори мужийн Номхон далайн эргээс холгүй, 54 км-ийн гүнд бүртгэгдсэн аж. Улмаар атомын цахилгаан станцуудтай ойролцоо амьдардаг 90 000 хүнийг нүүлгэн шилжүүлэв. Аомори, Иватэ, Хоккайдо зэрэг мужид чичирхийлэл хамгийн их мэдрэгдсэн бөгөөд сэрэмжлүүлэг зарласан ч гурван цаг хагасын дараа түвшнийг нь бууруулж, өчигдөр 06.20 цагт бүрэн цуцалсан байна
10 цаг 45 мин

Гэр хороололд хийн түлш ашиглах аюулгүй ажиллагааг хангахад БНСУ-тай хамтарна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацын (KGS) төлөөллийг өчигдөр хүлээн авч, хоёр улсын хамтын ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцлаа. Монгол болон БНСУ-ын геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин тэлж буй аж.
11 цаг 15 мин

Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Монгол Улсаас хууль бусаар хил давуулан худалдаж, Францын нутагт 2015 онд хураагдсан махан идэшт үлэг гүрвэлийн нэг төрөл болох Тарбозавр батаарын бүтэн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Парис хотод боллоо. Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели дэ Мончалин энэ сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү нарт манай орноос гаралтай палеонтологийн 217 олдвор болон Тарбозавр батаарын чулуужсан араг ясыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Францын гаалийн болон холбогдох бусад бай­гууллагын 2013 оноос хойш явуулсан мөрдлөгийн үр дүнд хураасан эдгээр палеонтологийн олдворын нийт өртгийг зургаан сая еврогоор үнэлж буй юм.
13 цаг 45 мин

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
14 цаг 5 мин

AI робот кодчиллын ДАШТ-ээс Монголын баг найман медаль хүртлээ

“Enjoy AI робот кодчилол”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг үнэмлэ­­хүй амжилт үзүүллээ. Дэлхийн 61 улсын 1000 орчим багийн 20 000 оролцогч өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш, тамирчид робот, дрон, дэлгэцгүй кодчилол гэсэн төрөлд оюун ухаан, хурд хүч, авьяас билиг, ур чадвараа сорьсон юм.
14 цаг 45 мин

Дөрвөлжин булшны талаар цогц ойлголттой болоорой

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон МУИС-ийн Нүүдэлчдийн археоло­гийн хүрээ­лэнгийнхэн хамтран “Өв өлгий-3000” тусгай үзэсгэ­лэнг энэ сарын 20-ныг дуустал олны хүртээл болгох нь. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газраас өнгөрсөн VI-VII сард илрүүлсэн судалгааны ажлын үр дүн болон дөрвөлжин булшны соёлын талаар цогц мэ­дээлэл өгөх юм байна.
Уржигдар 18 цаг 00 мин

“Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мексикт дэлгэлээ

Монгол болон Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан соёлын элч Н.Ганхуягийн “Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мехико хотын Дэлхийн соёлын үн­дэсний музейд дэлгэлээ. Эл үзэсгэ­лэнд түү­­ний сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд урла­сан цамын хувцас, хэрэгсэл, өмсгөл зүүсгэл тэргүүтэй 30 орчим бүтээлийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
Уржигдар 17 цаг 30 мин

Легионеруудаар хүч сэлбэсэн багууд ирэх тавдугаар сард аваргаа тодруулна

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “M bank arena”-д үргэлжилж байна. Дээд лигт оролцдог эмэгтэйчүүдийн баг эн тэнцүүхэн тэмцээн өрнүүлж буйг талбай дахь өрсөлдөөнөөс үзэгчид харж буй биз ээ. Тамирчин бүрийн авьяас, ур чадвар багаа хожилд хөтөлж, тэргүүлэх эсэх нь тактик, төлөвлөгөөнөөс нь анзаарагддаг. Тэд гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэлээ базааж, тоглох арга барилаа хэрхэн өөрчилж, ямар легионеруудаар хүчээ сэлбэснийг сонирхъё.Одоогийн байдлаар энэ улиралд гурваас оруулж буй дундаж тоогоороо “Этүгэн ирвэсүүд” багийнхан 10.3, “Улаанбаатар амазонс” 8.2, “Аравт” 7.0, “Юна Алтан-од” 5.9, “Пайрэст” 5.8, “Аэдо винкс”-ийн тоглогчид 4.8- аар хошуучилж эхэлсэн
Уржигдар 17 цаг 00 мин

Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж нэмэгдэх болжээ

Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буйг Европын ойн түймрийн мэдээллийн албаныхан онцолжээ. Түймрийн улирал уртсаж, хуурайшилт нэмэгдсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагуудын ачаалал сүүлийн таван жилд 3-4 дахин өссөн аж.
Уржигдар 15 цаг 30 мин

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 447 хүнийг яллагдагчаар татав

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт 447 хүнийг яллагдагчаар татсаныг Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм шалтгаанаар 240 хүнийг яллагдагчаар татаж байсныг тэд хэлсэн. Тэгвэл 2021-2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 834 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Үүнээс харвал сүүлийн хоёр жилд гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн байна. Өнөө жилийн тухайд яллагдагчаар татагдсан 447 иргэний 45 хувь нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол 26 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүс болохыг УЕПГ-ынхан тодотгосон.
Уржигдар 15 цаг 00 мин

Амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэв

Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас өчигдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулав. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан.
Уржигдар 14 цаг 30 мин

10-20 минут тутамд согтуугаар жолоо барьсан 3-4 зөрчил илрүүлжээ

10-20 минут тутамд согтуугаар жолоо барьсан 3-4 зөрчил илрүүлжээ
Уржигдар 14 цаг 00 мин

Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл сонслоо

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулга хийжээ. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг сайд онцолжээ. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн байна.
Уржигдар 13 цаг 30 мин

Монголд 10 хонох визийг уригчгүй мэдүүлж болно

Монголд 10 хонох визийг уригчгүй мэдүүлж болно
Уржигдар 13 цаг 00 мин

Хомсдол үүсгэсэн шатахууны компаниудад хуулийн байгууллага хариуцлага тооцно

Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын  хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.
Уржигдар 12 цаг 15 мин