Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, “Монгол шуудан” компани хамтран “Төгрөг-100 жил” марк болон дурсгалын 100 000 төгрөгийн дэвсгэртийг худалдаанд гаргажээ. Тус маркад халуун даралтын аргаар 22 каратын алтан ялтас суулган, товгор дармал эффект үүсгэж, нанофольго буюу мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий таван төрлийн хамгаалалтын элемент оруулснаараа онцлог болжээ. Тэгвэл 100 000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол Улсыг байгуулсан эзэн Чингис хааны, арыг нь өнөөдрийн тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдах суурийг тавьсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулжээ. Мөн Монгол орны газрын зураг, морьтон баатар болон морины эскиз зураг зэргийг зохиомжлон дүрсэлснийг Төвбанкнаас мэдээллээ.
Түүнчлэн “Төгрөг-100” лого бүтээхэд товгорт дармал буюу маш нарийн, микро хээ, текстур үүсгэдэг өндөр нарийвч лалын технологийг ашигласан байна. Марканд үндэсний өв, соёл, түүхийг шингээсэн элемент болон уйгуржин, кирилл, латин бичгийг оролцуулж, үнэ цэн бүхий дурсгал бүтээжээ.

С.Дулам