“Урвагчдын Засгийн газар огцор”
Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хэсэг хүн АН-ыг Үндсэн хууль зөрчиж бүрдсэн хуйвалдааны Засгийн газраас гарах шаардлага хүргүүлэх жагсаалыг өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд зохион байгуулав. Ардчилсан хөдөлгөөний жагсаалыг дурсах нь тэдний нэг зорилго хэмээгээд “Урвагчдын Засгийн газар огцор” гэх уриа лоозон барьжээ.
2025-04-28
Хятадууд гэдийж, малчид гонсойж байна
Хэнтий аймгийн малчин залуу энэ сарын эхээр хэдэн ямаагаа самначхаад ноолуурын үнэ өсөхийг хэсэг харзнасан гэнэ. Гэтэл үнэ өсөх нь бүү хэл, авах ч хүн олдохоо байж. Сарын эхэнд нэг кг ноолуурыг 150 мянга орчим төгрөгөөр авч байсан ченж одоо болохоор “авахгүй” гээд гэдийчхэж. “Ноолуур авна” гэх зарын дагуу ярихаар 140 мянга гэх боловч яваад очихоор кг-ыг нь 100-105 мянган төгрөгөөр л үнэлж буйг малчин залуу ярьсан юм. Харин салбарын яамныхан нь зүүн аймгийн малчдаас ноолуурыг нь бүрэн авч дууссан.
2025-04-24
Өсвөр насныхны сэтгэл зүйг ойлгож дэмжье
Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн хамтран “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” сарын аяныг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нар өсвөр үеийн төлөөллийг хүлээн авч, эрүүлмэндийнталаармэдээлэл өгсний зэрэгцээтэдний дуу хоолойг сонсжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, зөв хооллолт сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа ярилцсан аж.
2025-04-23
Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар боллоо
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27- нд зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэгт тооцогдож буй бөгөөд хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 км урт зам юм.
2025-04-23
Туршилт, судалгаанаас бусад зориулалтаар мод импортлохыг хоригложээ
Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өмнөд хөршөөс их хэмжээний тарьц, суулгац худалдан авч, мод үржүүлгийн компаниудаа дампууруулж буй тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Өнөө жил гэхэд Хятадаас 10 сая тарьц, суулгац авахаар төлөвлөж, Замын-Үүд-Эрээний боомтоор 8000 орчмыг оруулж ирсэн гэж мэдээлсэн юм.
2025-04-23