Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн эмнэлэгт цус харвалт оноштойгоор яаралтай хэвтсэн байна. Тодруулбал, түүний биеийн зүүн тал мэдээгүй болох, тэнцвэрээ олж алхах, хоолоо зажлах, ярихад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илрэхэд гэр бүлийнхэн нь ойролцоох эмнэлэгт хандсан аж. Эмчилгээний дараа ч түүний даралт буухгүй байсан тул тэрбээр эмчид өдөр тутам тус бүр нь 160 мг кофейн агуулдаг найман энергийн ундаа тогтмол уудаг байснаа хэлсэн гэнэ.
“Өдөрт 400 миллиграмм хэрэглэх нь хэвийн. Харин энэ эр өдөрт 1200-1300 буюу гурав дахин их кофейн уусан нь үүнд нөлөөлсөн” хэмээн Ноттингемын нэгдсэн эмнэлгийн резидент эмч Марта Койл хэлсэн байна. Энергийн ундаа хэрэглэхээ больсноос хойш хэдэн долоо хоногийн дараа түүний цусны даралт хэвийн хэмжээнд очсон ч зүүн талын гар, хуруу нь мэдээгүй хэвээр байгаа аж.
Д.Сэлэнгэ