Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр гэмт этгээдийг албадан авчирсан талаараа цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, интерполын улаан булангийн зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан М-г энэ сарын 4-нд Япон Улсаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэрбээр 2023 онд Эрүүгийн хуулийн 16.3.1-т зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, гадаад улсад оргон зайлсан байжээ. Мөн олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Б-г Туркээс Монгол Улсад энэ сарын 8-нд албадан авчирчээ. Тэрбээр өнгөрсөн онд хоёр удаа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд интерполоор байршлыг нь тогтоон, Туркийн хууль сахиулах байгууллагынхантай хамтран барив чилжээ. Түүнийг тус улсын хууль сахиулах байгууллагаас албадан авчирч, Монгол Улсад хүлээлгэн өгсөн байна. Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж буй этгээдүү дийг баривчлах ажил эрчимжиж байгааг цагдаагийн байгууллагаас дуулгалаа.
Ч.Туяа