Тусгай зориулалтын автомашиныг гаалийн татвараас чөлөөлдөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлоход гаалийн татвараас бүрэн чөлөөлдгийг та мэдэх үү. Ийм хуулийн зохицуулалт байдгийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцуулав. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр, эсвэл өөрөө жолоодох зориулалттай, гар ажиллагаатай, удирдлагатай автомашиныг гаалийн татваргүй импортлохыг заажээ. Гэхдээ нэг хүн энэ боломжийг ганц удаа л эдлэх боломжтойг анхааруулсан.
2025-04-18
Түүнийг тун амаргүй дөрвөн жил хүлээж байна
Гучин найман настай Даниэль Нобоа Эквадор улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахаар сонгогдов. Тэрбээр энэ албыг ердөө бүтэн хагас жил хашаад дахин сонгогдож байгаа юм. 2023 оны намар ээлжит бус сонгуульд ялж, тус улсын түүхэнд хамгийн залуу удирдагч нь болж байв. Түүнд халаагаа өгсөн өмнөх Ерөнхийлөгч Гильермо Лассо хийх гэсэн реформыг нь зогсоолоо хэмээн парламентын гишүүдээ буруутгаж, хууль тогтоох байгууллагаа тарааснаас хагас жил болоод огцорч ээлжит бус сонгууль явуулахад хүрсэн байдаг. Ийнхүү энэ сарын 13-нд болсон сонгууль сүүлийн дөрвөн жилд хийсэн гурав дахь удаагийнх боллоо
2025-04-18
Японы Эзэн хаанд Монголын Эзэн хааны элч, гүн Цэрэнпилээс илгээсэн бичиг
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тамга нүүр болон бүх хуудсан дээр даржээ. Тамганы өнгө улаан хүрэн байна. Төлөөлж бичсэн хүмүүсийн нэрс байсан болов уу гэмээр сүүлийн хуудаснаас бага зэрэг дутуу нийтдээ найман хуудас нугалбар буй. Улаан шугамтай цаасан дээр хар өнгийн бийрээр, хуучин монголоор бичжээ.
2025-04-17
"Уналт таталтын эсрэг зарим эм орон нутагт байнга тасалддаг"
ХЭҮК, ХНХЯ-тай хамтарсан 2023 онд гүйцэтгэсэн нээлттэй хяналт шалгалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, эсэн мэнд амьдрах, хөгжих эрх хангагдахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ авч чадахгүй тогтолцооны гадна “орхигдож” байна гэж дүгнэсэн.
2025-04-17
Жижиг, дунд бизнесийн зээлийн 17 хувь нь л эмэгтэйчүүдэд ногдож байна
“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт, чуулга уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Манайх энэхүү хөтөлбөрт нэгдсэн явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын хүлээн зөвшөөрсөн аргачлал, стратегийн дагуу эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжих зорилготой аж.
2025-04-17
“Эрчим хүчний салбарт бүтээмжийн менежер хэрэггүй”
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрчим хүчний салбарт хууль, журам зөрчин, ажиллагсдын эрх ашгийг үл тоон, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх нөхцөлийг нь улам дордуулах томилгоонууд хийсээр байгаа талаар шүүмжилж, дараах шаардлагыг тавилаа.
2025-04-16
“Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч, 260 түрээслэгчийн эд хөрөнгө шатав
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Шинэ мөрөн” худалдааны төвд уржигдар 21.34 цагт гал гарч, барилга бүхэлдээ шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 00.35 цагт зогсоож, 02.21 цагт бүрэн унтраажээ.
2025-04-16