З.Энхболдыг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох саналаас шүүгч татгалзав
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг “нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. НПГ-аас түүнийг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч тус шүүхийн шүүгч Б.Батсайхан таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзсан нь олон хүний хардлага дагуулж буй юм.
2023-03-28
З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм.
2023-03-22