Гарааны “Праймер” компанийг торгож, захирлыг нь тэнсэн харгалзахаар боллоо
Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)гийн дэргэдэх гарааны “Праймер” ХХК, түүний захирал, малын эмч, доктор, дэд профессор С.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компани болон захирал С.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан”, “уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
2025-05-07
ЭМДЕГ-ынхны хахууль авсан, мөнгө угаасан хэргийг шүүх хурлыг хойшлуулав
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга болон хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаал хашиж байхдаа хувийн эмнэлгийн удирдлагаас хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, А.Төвшин, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Балжидмаа, Г.Чинзориг нар энэ удаа оролцох боломжгүй, өөр шүүхэд хурал давхацсан учраас хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн аж.
2025-05-07
Ураны төслийг эсэргүүцэгчдийн нэг “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захиралд халдав
Монгол, Франц улс хамтран хэрэгжүүлж эхэлж буй уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн удирдлага өчигдөр үүнийг эсэргүүцэгч иргэдийн төлөөлөл болсон 14 хүнтэй 14.00 цагт уулзсан юм. Эсэргүүцэгч иргэд “Нэг аймаг тэр чигтээ хордсон. Олон хүний амь, эрүүл мэнд хохироод байна. Тийм учраас Монголоос зайл” хэмээсэн. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумд “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хувьд гуравдагч хөрш гэгдэх оронтой хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдолтой хамгийн том төсөл бол энэ юм. Бид үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд 100 гаруй зөвшөөрөл авсан” хэмээн тайлбарласан.
2025-04-22