ӨНӨӨДРИЙН ДУРАНД: "Огцрох амархан" жагсаал хоёр дахь өдөр
Төв талбайд "Огцрох амархан" жагсаал болж байна. Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан ийнхүү жагсаж буй. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 22 настай хүү найз бүсгүйгээ хэдэн зуун сая төгрөгөөр эрхлүүлсний эх үүсвэрийг шалгах, орлогоо нотлохыг шаардаж иргэд төв талбай ийнхүү иржээ. Өнөөдөр төв талбайд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн иргэдийг "Өнөөдрийн дуран" буландаа онцлон хүргэж байна.
2025-05-15
Он гарснаас хойш ДОХ-ын халдвартай есөн хүн оношлогдов
Манай улс ХДХВ/ДОХ-ын халдварын бага тархалттай орны тоонд ордог ч эрсдэлт бүлэг өндөртэй, нийт хүн амын дундах бэлгийн боловсрол дутмаг, уг өвчин хурдацтай нэмэгдэж буй хоёр гүрний дунд оршдог зэрэг нь маш том аюул дагуулах болжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээгээ саяхан эмхэтгэсэн. Уг судалгаагаар он гарснаас хойш есөн хүн ДОХ-ын халдвартай нь оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. ДЭМБ-ын судалгаагаар бөмбөрцгийн хэмжээнд 2022 оны байдлаар 39 сая хүн ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насны хүүхдүүд гэнэ.
2025-05-15
Монгол Улсад 2024 онд 14 225 хос гэрлэлтээ бүртгүүлжээ
Үндэсний Статистикийн Хорооноос “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан манай улсын гэр бүлийн судалгааг танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсад 2024 онд 14 225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4 436 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
2025-05-15
37 дахь удаагийн “Номын баяр” маргааш эхэлнэ
Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
2025-05-15
Төгрөгийн хадгаламж 21.9 их наяд төгрөгт хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг эмхэтгэж дууссанаа маргааш танилцуулна. Уг судалгаанаас банк, санхүүтэй холбоотой мэдээллийг хүргэе. Манай улсын гүйлгээнд гаргасан нийт бэлэн мөнгөний хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
2025-05-15
Уран зураг завшсан гэх Х.Болдбаатарын хэргийг шүүх хэрхэх бол
Бидний оршинбуй энэ газар нутагт эртнээс улс үндэстэн, хүн амьдрансууж байсныг батлах булш, хиргисүүр, археологийн олдворууд бол Монгол Улсын соёлын өвийн нэг хэсэг. Үлэг гүрвэлийн ул мөр өдий хүртэл хадгалагдаж, палеонтологийн олдвор болж дэлхий нийтийг гайхашруулдаг чулуужсан яснууд ч манай орны үнэт баялаг. Бурхны шашин Монголд удаа дараа дэлгэрч, хумигдаж байсан үеийн эд өлгийн зүйлс ч манай соёлын өвд тооцогддог учиртай. Хэдийгээр орчин үеийн гэж нэрлэж буй ч 1921 оноос хойших үеийн зураач, урчуудын бүтээсэн, улсын сан хөмрөгт авсан уран зураг, сийлбэр, цутгамал, хөөмөл, наамал урлал ч түүхэн үнэ цэнтэй гэж үзсээр буй. Энэ бүхэн Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг гэж дүгнэхэд ч хэтрүүлсэн болохгүй.
2025-05-15
Даланзадгад-Мандалговь чиглэлийн зам засах тендерийг хоёр дахиа зарлалаа
Говийн аялал жуулчлалын гол маршрут болсон Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг жуулчны улирлаас өмнө яаралтай засаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг аяллын компаниуд, орон нутгийн иргэд шаардаж буй. Энэ долоо хоногийн эхээр болсон говийн бүсийн анхдугаар чуулганы үеэр ч иргэд эл асуудлыг хөндөж, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал, шүүмжлэл хэлж байв. Тэгвэл Зам, тээврийн яамнаас тухайн чиглэлийн 38.4 км авто замыг засуулахаар хоёр удаа тендер зарласан, одоо ч сонгон шалгаруулалтын зар байршуулаад буй талаараа мэдээллээ. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд өнөө жил улсын төсвийн хөрөнгөөр говийн аймгуудын нийт 156 км замд их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд Даланзадгад-Мандалговь чиглэлийнхэд 39.1 тэрбум төгрөг хуваарилжээ. Тендерт оролцогчдын саналыг энэ сарын 23 хүртэл хүлээн авах аж.
2025-05-15
Сүлжээ гацаж, үнэлгээний шалгалт үлгэр болов
Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өнгөрсөн даваа гаргаас эхлүүлсэн. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг шалгалтад ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн 850 мянга орчим сурагч оролцож, 30 мянган багшийн “хувь заяа”-г шийдэх юм. Өөрөөр хэлбэл, түүврийн аргаар сонгогдсон сурагчдын үнэлгээгээрнь багш нарын ажлын үр дүнг тооцно. Үүнийг бодит үнэлгээ болж чаддаггүй, хэт өрөөсгөл хэмээн багш нар шүүмжилдэг ч Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвийнхөн заавал авах ёстой хэмээн улайрч, хүчээр шахуу зохион байгуулдаг билээ.
2025-05-15
Эрх чөлөөгөө эрх баригчдад худалдмааргүй байна
Дорноговь аймагт энэ сарын 12-нд зохион байгуулсан Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд олноор морилохдоо хувь, хувьсгалын пиарчдаа дагуулахаа мартсангүй. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаар нийтийг хамруулан редакцтай, редакцгүй хамаагүй нийт 90 сэтгүүлч, зурагчин, зураглаачийг гурван автобусаар авч явсан тэд Хамрын хийд үзүүлэх зэргээр төсвийн мөнгөөр хэрэндээ л бөөцийлж. Өдрийн 300 мянган төгрөгийн томилолттой, нэг сэтгүүлч говиор гурав хонохдоо 900 мянган төгрөг гэхээр нийт 90 саяыг цацаж. Хэвлэл мэдээллийнхэн маань харин “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө” гэдэг сүржин гарчигтай албаны мэдээг зэрэг зэрэг түгээснээс өөр олигтой өнцөг, олон ургалч үзэл үнэртсэнгүй. Ямар сайндаа л “Хорооноос тавьж өгсөн гарчиг” гэж шоолуулж байх вэ дээ.
2025-05-15
Хабаровскийн эдийн засгийн чуулга уулзалт: хамтын ажиллагааны шинэ боломжууд
Тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск хотноо Орос, Хятадын эдийн засгийн чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдах бөгөөд гол сэдэв нь Большой Уссурийскийн арлыг хамтран хөгжүүлэх хамтын ажиллагаа юм. Амар мөрөн дээр байрлах 350 км2 талбай бүхий энэ арал нь 1860-аад оноос хойш Орос, Хятадын хооронд газар нутгийн маргаантай байсаар ирсэн. Гэхдээ харьцангуй саяхан буюу 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр тус арлыг хамтран хөгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улам үнзгийрч байгаагийн бэлгэдэл болсон юм.
2025-05-15
“Плэйтайм”-ынханд зориулж татвар төлөгчдийн 18.6 тэрбум төгрөгөөр зам тавина гэвүү
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Плэйтайм” хөгжмийн наадмын талбай руу 9.3 тэрбум төгрөгөөр авто зам тавих нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. “Тоньюукукийн замаас “Плэйтайм” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил” хэмээн албан ёсны мэдээлэлд нь дурджээ. Энэ ажлын нийт төсөвт өртөг нь 18.6 тэрбум төгрөг бол зөвхөн энэ онд санхүүжүүлэх нь 9.3 тэрбум аж. Санхүүжилтийн эх үүсвэр нь мэдээж орон нутгийн төсвийн хөрөнгө буюу нийслэлчүүдээс төвлөрүүлсэн татварын мөнгө.
2025-05-15