Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.
2025-08-27
Бага зэргийн бороо орно
27-нд төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-27
Энэ сарын 27-ний өдрөөс эхлэн авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхээр боллоо
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхд иргэдээс санал асуулга авч, оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжжээ. Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Харин 9 дүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
2025-08-25
"Робокон" тэмцээнийг үнэгүй үзэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо. Уг тэмцээн наймдугаар сарын 22-носс 26-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдана.
2025-08-22