Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Европын Холбоо нүүрстөрөгчийн татварын үнийг танилцуулав

Европын Холбооны хил дамнасан нүүрстөрөгчийн зохицуулалтын механизм (CBAM)-ын хүрээнд олгодог гэр­ чилгээний үнийг Европын Комисс энэ сарын 7-нд анх удаа олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ 2026 оны эхний улиралд нэг тонн хүлэмжийн хийн ялгарлын үнийг 75.36 евро буюу 87.14 ам.доллароор тооцсон байна.
2026-04-09

Борхайрхан ууланд нутагшуулсан янгир өсөж, тархац нутаг нь тэлжээ

Богдхан уулын дархан цаазат газраас 2023 онд Завханы Цагаанчулуут сумын Борхайрхан ууланд шилжүүлэн нутагшуулсан янгирын тоо толгой эдүгээ өсөж, тархац нутаг нь тэлсэн байна. Анх нэг тэх, нэг ямаа нутагшуулахдаа ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сансрын дохиолол суурилуулж нүүдэл, шилжилт, тархцыг нь өнгөрсөн хугацаанд судалж иржээ.
2026-04-09

БОНЗ-ын ил тод тайлагналын шинэ стандарт нэвтрүүлнэ

Монгол Улс 2026-2032 оны хугацаанд тогтвортой байдлын тодруулгын олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх стратегийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран боловсруулсан байна.
2026-04-09

PISA үнэлгээний шалгалтын өнгөрсөн оны дүн гараагүй байна гэв

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн шуурхай хурал дээрээ боловсролын зургаан шинэчлэлийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Тэр дундаа PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг зогсоосон байгааг онцлон мэдэгдэв. Манай улс 2022 онд анх удаа уг үнэлгээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 настай хүүхдүүдийг хамруулсан юм.
2026-04-09

NBA-ийн улирлын төгсгөлд юу биднийг хүлээж байна вэ

NBA-ийн энэ улирлын сүүлчийн тоглолтууд энэ сарын 13-нд болно. Өөрөөр хэлбэл, плей-офф хаяанд иржээ. Тиймээс улирлын төгсгөлд ямар онцлох үйл явдлууд болох, багуудын хувьд сүүлийн тоглолтууд ямар ач холбогдолтой талаар сонирхъё. 
2026-04-08

Л.Ганзориг Азийн цуврал найм дахь тэмцээнд түрүүллээ

Япон улсын Шизүока хотод зохион байгуулсан Мэргэжлийн дартсын корпорац (PDC)-ын Азийн цуврал найм дахь тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн тамирчдаас “Дартс мастерс” клубийн тоглогч, улсын аварга Л.Ганзориг аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түрүүллээ.
2026-04-08

Стрессээ зохицуулж, хангалттай унтаж амрахыг зөвлөлөө

Дэлхийн эрүүл мэндийн өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан бөгөөд 1950 оноос хойш жил бүрийн эл өдрийг тэмдэглэж ирсэн. Уг өдрийг жил бүр тодорхой уриан дор зохион байгуулж, тухайн цаг үед дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай.
2026-04-08

Бэлэг дурсгалын зориулалтаар алт, мөнгөн гулдмай борлуулж эхлэв

Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаж байна. Эдгээр гулдмайг Лондоны Үнэт металлын бирж (LBMA)-ээр итгэмжлүүлсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн баталгаат бүртгэлтэйгээр үйлдвэрлэжээ. Тус бүтээгдэхүүнүүд нь сорьц өндөртэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан үнэт металл гэдгээрээ онцлогтой юм.
2026-04-08

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын эхний танилцуулгыг сонсжээ

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуул­гыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлө­лийн ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27- ноос дө­рөв­дүгээрсарын 03-ны хооронд орон даяар зохион бай­гуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх та­нилцуулга мэдээллийг уг хурлаар сонсов.
2026-04-08

Сансарт хамгийн хол аялсан “Orion” хөлөг сарны цаад талд гарч, эх дэлхий рүү буцах замдаа орлоо

АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA) “Artemis II” хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж, дөрвөн сансрын нисэгчтэй “Orion” хөлгийг энэ сарын 1-нд сар луу хөөргөсөн билээ. Энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хүн төрөлхтөн жолоодлогот хөлгөөр сарны тойрог замд хүрсэн анхны түүхэн үйл явдал болж буйгаараа онцлогтой. Тэгвэл тус хөлгийн багийнхан сарны нөгөө талд хүрч, урьд өмнө төдийлөн харагдаж байгаагүй өвөрмөц өнцгөөс авсан гэрэл зургуудыг илгээ­гээд буй. Эдгээр зургийг NASA инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн нь дэлхий даяарх шинжлэх ухаан сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна. 
2026-04-08

“Ухаалаг засаг-2” төслийг орон нутгийн харилцаа холбоог сайжруулахад чиглүүлэх нь

“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн нэгжийнхэн хөрөнгө оруулагч тал болох Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойманаар ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, дараагийн шатны хамтын ажиллагаагаа хэлэлцжээ. Тодруулбал, “Ухаалаг засаг-2” төслийн хөрөнгө оруулалтыг хаана илүүтэй төвлөрүүлэх талаар санал солилцсоны дүнд орон нутгийн харилцаа холбооны хүртээмжийг сайжруулахад чиглүүлэхээр болсноо мэдээлэв.
2026-04-08

Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсан зөрчлийн 68.4 хувь нь орон нутагт гарчээ

Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон хэргийг судлахад дийлэнх хувийг нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл барьсан зөрчил эзэлж байгааг прокурорын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил жилээс жилд нэмэгдэх болжээ. Ийм хэрэг 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.
2026-04-08

Түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлож байсныг таслан зогсоов

Өнгөрсөн онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу түр карьер эрхэлж байсан нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн байгаль орчинд учруулсан хохиролд нь 168.8 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлсэн байна.
2026-04-08

Аляскаас нинжа хүртэлх Бугантын алтны мөрөөр

“Урт нэртэй” хууль хэрэгжихтэй холбогдуулан 234 компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Үүний төлөө тэдэнд найман их наяд төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон. Гэтэл Ерөө голын эрэг дээр алт олборлож, Усны тухай болон Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж, Хэнтийн нурууны салбар дахь хус, нарсан ой, манай орны цэвэр усны гол хагалбар дахь Ерөө голыг бохир усны цооног шиг ухаж төнхсөн, MV 003015 тоот ашиглалтын лицензтэй “Капитал авто сервис” компанийн байгаль экологид учруулсан хохирлыг хэн хэдээр үнэлж байна вэ.
2026-04-08

Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс хоёр дахь сардаа өсжээ

Хүнсний бараа, бүтээгдэхүүний индекс нь жижиглэнгийн үнээс илүүтэй түүхий эдийн өртгийг хянадаг аж. Хэдий тийм боловч дайны улмаас эрчим хүч, тээврийн зардал, бордооны үнэ өсөж, Ормузын хоо­лойгоордамжих үр тариа болон бусад түүхий эдийн тээ­вэрлэлттасалд­­сан нь цаашид ч хүнсний инфляц удаан хугацаанд үр­­гэл­жилж магадгүйг харуулж байна гэж шинжээчид он­­цолжээ.
2026-04-08

Нийслэл тоосондоо дарагдаж, орчны бохирдол дээд цэгтээ хүрлээ

Хүйтний улирал дуусаж, урин дулаан цаг ирлээ. Уур амьсгал дулаарсан хэдий ч хотын харагдах орчин үзэмжгүй, энд тэндгүй бохирдож сааралтсан, тоос манарсан зам, талбай, гудамж, барилга, байгууламжаар дүүрэн. Хүмүүсийн ил задгай хаясан шүлс, нус, хог хаягдал гэсэж орчныг бохироор ийн “буджээ”. Мөн ил задгай асгасан угаадас, бохир усны үнэр хамар цоргих аж.
2026-04-08

Нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиг лахтай тэмцэх санаачилгыг эхлүүлэв

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын XV бага хурал Бразилын Кампо Гранде хотод өнгөрсөн сарын сүүлчийн долоон хоногт болсон билээ. Дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл тус хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон юм.
2026-04-08

Зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээс дамжих элэгний вирусний халдвар нэмэгджээ

Элэгний В, С вирусний халдварын парен­терал (арьс цоолж орох) тохиолдол нэ­мэгдэх болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхааруулсан юм. Тус төвийн Насанд хүрэгч­дийн цочмог гепатитын тасгийн эрх­лэгч, доктор М.Оюунгэрэл “Гепатит В, С нь элэгний В, С вирусээр үүсгэгддэг халд­вар юм. Вирусний халдвар авсан тохиолдолд арьс, салст шарлаж, огиулж бөөл­жиж, ядарч сульдах зэргээр цочмог шинжээр илэрдэггүй тул хүмүүс өвчнөө мэдэхгүй явсаар архагшуулж, элэгний хатуурал цаашлаад хавдарт шилждэг.
2026-04-07

3000 тонн нөөцийн махыг тавдугаар сар хүртэл борлуулна гэв

Нийслэлийн хэмжээнд энэ жил 5000 гаруй тонн мах нөөцөлж, хугацаанаас нь өмнө буюу нэгдүгээр сарын 20-ноос борлуулж эхэлсэн билээ. Одоогоор 380 гаруй цэгээр хонины махыг 13, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдаж байна. Иргэдийн хувьд махны чанарт сэтгэл хангалуун ч хүртээмж хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйг албаныхан хэллээ.
2026-04-07

Хүүхэд цахилгаан скүүтер, мопед хэрэглэсэн бол эцэг, эхэд нь хариуцлага тооцно

Цахилгаан скүүтер, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуусын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрх зүйн зохицуулалт, хязгаар­лалтыг энэ сарын 10-наас мөрдөж эхлэхээр болжээ.
2026-04-07